Эмэгтэйчүүдэд зөвлөгөө
2012-04-27,23:02
Америкийн нэгэн хийдийн хамба лам Пат Коннор хүүхнүүдэд зориулан нэгэн ном бичсэн нь бэстселлер болж чадсан гэнэ.
Ламтан өөрийнхөө 40 жилийн турш загалмайлсан олон зуун хосын амьдралаас ажигласнаа үндэслэн бүсгүйчүүдэд чухам ямар эрийг сонговол амьдрал тань там болох вэ гэдгийг зөвлөсөн байна.
Тэрбээр сайн хань байж чадахгүй эрчүүдийн жагсаалтын эхэнд ээжийн энхрий хөвгүүдийг оруулжээ.
Бусдаар халамжлуулахын төлөө төрсөн мэт нялцгай эрчүүдийн араас мөнгөтэй харилцаж чаддаггүй салан, үрэлгэнчүүд орсон бөгөөд мөн найз нөхөдгүй нэгнийг ч сонгох хэрэггүй гэж тэрхүү номдоо бичсэн гэнэ.
Мөн бүдүүлэг танхай этгээдээс хол явахын хамт алиа хошин зангийн мэдрэмжгүй эрчүүд ч сайн хань байж чаддаггүй гэж.
Түүнээс гадна хэлсэндээ хүрдэггүй худалч эрчүүдээс хол байсан дээр хэмээн анхааруулсан байна. Зохиогч эцэст нь ямар ч бүсгүй хүн гэрлэхийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнөө дарж цаад хүнээ өөр талаас нь харж байж шийдвэр гаргах ёстойг зөвлөжээ.