Цахим хичээлийн зөвлөмж, №6
2012-01-16,21:36
Багш А.Лимбээ:
Сэдэв: Галт уул
Слайдын загвар, өнгөний сонголт сайн болсон, интернетээс холбогдох зураг татаж оруулсан, мэдээлэл ихтэй сайн хичээл болсон байна. Цаашид анхаарах цөөн хэдэн зүйл байна. Үүнд:
Слайд 3: Зорилт бүрээр хөдөлгөөн оруулж, хэсэгчлэн харуулах нь сурагчдад тайлбарлах, харилцан ярилцахад тустай юм.
Слайд 7: Галт уулын ангилал тус бүрээр нь слайд үүсгэх, холбогдох зургаар баяжуулж өгвөл сурагчдад илүү сонирхолтой байх болно.
Слайд 8: Томоохон галт уулыг нэрлэх, газарзүйн зураг дээр зааж сурах гэсэн зорилтыг хангахын тулд томоохон галт уул бүрээр слайд үүсгэж, зураг, байршил, сонирхолтой нэмэлт мэдээлэл оруулбал хэдэн галт уулын нэр гарч ирсэн слайдаас илүү сурагчдын сонирхлыг татах болов уу.
Слайд 9: Click to add text бичиг устаагүй байна.
Слайд 11: Гарчиг бичээгүй. Click to add title бичиг устаагүй.
Слайд 12: Дүгнэлт гарчигтай боловч гэрийн даалгавар бичигдсэн байна.
Галт уул дэлбэрэх учир шалтгааныг тодорхойлох гэж зорилт дэвшүүлсэн боловч холбогдолтой сургалтын хэрэглэгдэхүүн оруулаагүй байна.
Галт уул дэлбэрч, лаав урсаж байгаа болон сэрж буй галт уул, сөнөсөн галт уул, галт уулын бүтэц гээд видео бичлэгийг интернетээс татаж авч, сургалтандаа ашиглааарай.
Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
баярлалаа
ganaa хэзээ бичсэн: 09:33, 2012-02-07 | |