Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: Бусдадаа туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт yttt:
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт Зочин:
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: utasnii dugaaraa bichnuu byasalgald burtguuleh gesen
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө бичлэгт Зочин: дээр үед уншиж байсан жишээг бичсэн байна
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Aalz (зочин):
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүл... бичлэгт Aalz (зочин): goe shvv ..
  • Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө бичлэгт Отгонжаргал (зочин): Баярлалаа.
  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: САЙН БОЛСОН
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: үнэхээр гое таньд ажлын амжилт..
  • Захидал бичлэгт аалз (зочин):
  • Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн ... бичлэгт Сургалтын блог: Баярлалаа гоё шүлэг нийтэлсэн байна Ойрын үед холбогдоогүйд уучлал
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: цахим хичээлийг ээлжит хичээлдээ байнга хэрэглэж хэвшсэн байдлаар нь дүгнэвэл бодитой үнэлгээ болно..
  • Цахим хичээлийн зөвлөмж, №6 бичлэгт ganaa: баярлалаа
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
81571 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 73-р хуудас. | дараах >>

Сургамжит өгүүлэл/Сурагчдадаа уншиж өгөөрэй!

2012-01-11,02:40
Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…

Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.

“Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур.

Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ.

Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ.

Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.

Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамладаг байв.

Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.

Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж, өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…

… Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа.

Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.

Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.

Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…

… Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…

…Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…

Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно.

Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй, бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.

Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”


бичсэн: Сургалтын блог төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 169 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Aalz
Negiig bodogduulj 2 iig sanagduulam saihan surgamjit uguulleg baina. Zaluuchuu hvvhdvvd maani vniig unshaad negiig uhaarah baihaa гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 19:00, 2012-01-12 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 73-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Цогтцэцийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • IQ test
  • Англи-монгол-англи толь бичиг
2006-2009 © Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа