Төслийн хэрэгжилт, сургалтын үр дүнг тооцох шалгалтын даалгавар
Хамрах хүрээ: Бүх багш нар
Шалгалтын огноо: 2012.04.16-2012.04.23
Шалгалтын зорилго:
- “Цахим хичээл бэлтгэх, заах багшийн ур чадварыг сайжруулах, цахим хичээлийн сан үүсгэх, хэрэглээ болгох” зорилтот хүрээний хэрэгжилтийг хангах
- “Цахим тест, судалгаа хийх, сургуулийн цахим санд оруулах” зорилтот хүрээний хэрэгжилтийг хангах
- “Сургалтын блог үүсгэх, эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах” зорилтот хүрээний хэрэгжилтийг хангах
Даалгавар:
- Багш бүр хавтас нээсэн байх
- Хавтсанд оруулсан байх бичиг баримтууд:
o Нээлттэй эхийн үйлдлийн системийн Хэрэглээний програм дээр бэлтгэсэн цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, тест, судалгаа
o Бэлтгэсэн цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж хэзээ, ямар ангид хичээл заасан бүртгэл
o Бэлтгэсэн цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, тест, судалгаа, сурган хүмүүжүүлэх зөвлөгөөг сургуулийн цахим санд оруулсан бүртгэл
o Сургалтын блогт байршуулсан гэрийн даалгавар, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө, бусад нийтлэлийн хуулбар
- Сургалтын блогоо тогтмол хөтөлсөн байх
Блогт оруулсан байх сургалтын материалууд:
o Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, тест, судалгаа
o Зайн сургалтын хичээл
o Бие даалтын даалгавар
o Сургууль, ангидаа зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээлэл
o Эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
o Сурагчдад зориулсан сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
- Нэгж хичээлийн хөтөлбөрийн ээлжит хичээл бүрийн цахим хэрэглэгдэхүүн, үнэлгээний тест, судалгаа хийсэн байх
Нийт оноо: 200 оноо