Сургалтын блогийн зөвлөмж/ Багш Э.Мөнгөнтуул
Сургалтын блогийн зөвлөмж
Багш: Э.Мөнгөнтуул
Блогийн хаяг: www.mongoougovi.blogmn.net
Блогийн нэр: Миний бурхан
Блогийн танилцуулга: Өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах
Бичлэгийн ангилал: 6
Холбоос: 7
Блогийн загвар, өнгө үзэмж сайн. Нийт 7 нийтлэл оруулсан.
2 цахим хичээл, 2 зөвлөгөө оруулсан байна. Зөвлөгөө ангилалд "Хүн орчин" хичээлийн тест, 1 цахим хичээл оруулсан.
Анхаарах зүйл:
Багшийн блогийн нэр нь “Сургалтын блог” гэж байх, блог хөтлөхийн зорилго нь эцэг эх сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөхөд оршдог.
Багш нь хэдэн ч блог хөтөлж болох ба өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах блогийг хувийн блог хэлбэрээр хөтөлж болно.
Оруулж буй бичвэрийн ангиллыг зөв хийх хэрэгтэй. Жнь: Зөвлөгөө ангилалд оруулсан цахим хичээлийг “Цахим хичээл” ангилалд оруулах
Сүүлийн бичлэгийг 2012.03.10-нд оруулсан байна. Иймд сургалтын блогоо тогтмол хөтлөх, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, ангидаа зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээлэл, ангийн тэргүүний сурагчдыг алдаршуулах мэдээлэл тогтмол байршуулах хэрэгтэй юм.
Зөвлөмж:
Бага ангийн багш нар
- Шүлэг- Дуу
- Оньсого
- Зүйр цэцэн үг
- Сургамжит өгүүллэг
- Уран зохиол гэх мэт ангилал оруулж, сурагчдын хичээлээс гадуур заавал унших ёстой уран зохиол, цээжлэх шүлэг, дуу, оньсого, зүйр цэцэн үгийг байршуулж байх нь эцэг эх, сурагчдад тустай юм.
Ангийн тэргүүний сурагчид, эсвэл манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, тэргүүний сурагчдынхаа фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлтыг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.
Жнь: Сурагч Э.Нацаг нь ангийн цэвэр бичгийн аварга сурагч боллоо. Манай ангийн сурагчид Нацагийн цэвэр, нямбай бичдэг зангаас үлгэр дууриалал авч, бүгдээрээ цэвэр бичигтэн болцгооё! Э.Нацагтаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе! гэсэн мэдээллийн хамт сурагчийн зураг, дэвтрийн зургийг байршуулж болно.
Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.
Төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш нарын дунд “Шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаан зарлагдсан байгаа ба Мөнгөнтуул багш та сэтгэл гаргаж, цаг зав гаргаж, няхуур нямбай зангаар цахим хичээл бэлтгэдэг хөдөлмөрч зангаараа сургалтын блогоо тогтмол хөтөлж, уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.
Амжилт, бас дахиад амжилт!!!
Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа