Шалгалтын даалгавар
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуульд хэрэгжиж буй “Цахим сургалт” төслийн 1-р шатны сургалтын үр дүнг тооцох шалгалтын удирдамж
Хамрах хүрээ: Бүх багш нар
Шалгалтын огноо: 2012.01.12-2012.01.16
Шалгалтын сэдэв:
1.“Open Office Word processor програмыг сургалтад ашиглах нь “ сэдвийн шалгалт
Хугацаа: 60 мин
Оноо: 25 оноо
Шалгалтын зорилго:
- Текст, зураг, хүснэгтэн мэдээллийг боловсруулж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэглээ болгох чадвар шалгах
Даалгавар:
- Текст, зураг, хүснэгтэн мэдээллийг боловсруулах, засварлах, загвар дизайн тохируулах
- Текстэн өгөгдөлд зураг, хүснэгт, график хавсаргах, хадгалах
3. “Open Office Presentation програмыг сургалтад ашиглах нь” сэдвийн шалгалт
Оноо: 75 оноо
Шалгалтын зорилго:
- Цахим хичээл бэлтгэж сургалтад ашиглах чадвар шалгах
Даалгавар:
- Дүрс зураг, бүдүүвч схем, график, диаграмаар баяжуулан, хөдөлгөөн, дуу авиа оруулан өндөр түвшний цахим хичээл бэлтгэх
- Багш бүр 1 цахим хичээл, 5 цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж, төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн э-шуудангийн хаягаар илгээх
- Багш бүр 01.12-01.16-ны хугацаанд хичээлийн хуваарийн дагуу цахим хичээл заах
Бие даалтын даалгавар - 25 оноо
Цахим хичээл заах - 50 оноо
Анхаарах зүйл:
- Багш нарын заах цахим хичээл нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тухайн 7 хоногт заах хичээл байна.
- Сургуулийн удирдлагууд, төслийн зохицуулагч, сургагч багш нар цахим хичээлд сууж дүгнэнэ.
- Сургалтын менежер багш нарын цахим хичээл заах хуваарь гаргаж, батлуулсан байна.
Шалгалтын нийт оноо: 100 оноо