Төслийн 1-р шатны явцын тайлан №1, 01.02
Цогтцэций сумын англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 жилийн ЕББДС-ийн “Цахим сургалт” төслийн хүрээнд төлөвлөн хийж гүйцэтгэж байгаа ажлын тайлан
2011.11.17-12.23
Төлөвлөгөө:
№ | Хийх ажил | Хугацаа | Хариуцах эзэн | Биелэлт |
1 | Захирлын тушаалаар сургуулийн төслийн удирдлагын багийг сонгох | 2011.11.21 | Сургуулийн захирал | |
2 | Төслийн удирдлагын баг төлөвлөгөө гарган ажиллах | 11.11.23 | Сургалтын менежер | |
3 | Багш нарын мэдээллийн бааз бүрдүүлэх | 2011.11.28-11.30 | Сургалтын менежер | |
4 | Сурагчдын мэдээллийн бааз үүсгэх | 2011.12.05-12.08 | Сургалтын менежер | |
5 | Багш нартаа програм дээр ажиллах заавар өгөх сургалт | 2011.12.12-12.13 | Мэдээлэл зүйн багш | |
6 | Анхны цахим хичээлийг бэлтгэж заах | 2011.12.05-12.09 | Багш нар | |
7 | Ирц бүртгэлээ оруулах | 2011.12.19-с | Багш нар | |
8 | Цахим хичээлийн уралдаан | 2011.12.12-12.16 | Багш нар | |
9 | Цахим сургалтын хэрэглэгдэхүүн хийх | 14 хоногт | Багш нар |
|
Хийсэн ажил
1. 2011 оны 11 сарын 21- ний өдөр Захирлын тушаалаар сургуулийн “Цахим сургалт” төслийн удирдлагын багийг дараах бүрэлдэхүүнтэй сонгон томилсон.Үүнд:
Сургалтын менежер: И.Баярбаясгалан
Ц.Баярмаа
Нийгмийн ажилтан: Одгэрэл
Мэдээлэл зүйн багш: Энхсаран
2. Сонгогдсон багийнхан “Цахим сургалт” төслийн 2-р улирлын төлөвлөгөөг 11 сарын 23-нд боловсруулан уг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
3. Багш сурагчдын мэдээллийн бааз үүсгэсэн.
4. Мэдээлэл зүйн багш Энхсаран багш нарт програм дээр ажиллах заавар өгөх сургалт явуулсан.
5. Цахим хичээлийн уралдаан 7 хоног болгон тогтмол явуулж байна.
Дээрх төлөвлөгөөнд тусгасан ажил бүгд хийгдсэн.
Одоо цахим сургалтын хэрэглэгдэхүүн хийх уралдаан зарласан байгаа.
Анхандаа учраа олохгүй байсан боловч одоо үйл ажиллагаа маань жигдэрч байна. Багш нар бүгд интернет ашиглан цахим хичээл бэлдэж зааж байна.